Дархан хот нь монголын хойд хэсэгт оршдог.
хуудас 1
1 - Ариун цэврийн төхөөрөмжийг тухайн газарт нь хэрэглэх зааварчилгаа
Монгол дахь нэгдмэл ариун цэврийн төхөөрөмжийн нөхцөл байдал
Ариун цэврийн төхөөрөмжийг тухайн газарт нь хэрэглэх зааварчилгаа
Дарханы хотын захын гэр хороололд амьдардаг оршин суугчидтай болон монголын оролцогч талуудтай xамтран хийсэн төлөвлөгөөний явцад ариун цэврийн төхөөрөмжийн янз бүрийн техникийн боломжийн талаар санал бодлоо солилцсон. Шингэн ялгадас салгадаг хуурай бие засах газрын вариантийг нутгийн иргэд сонгосон бөгөөд энэ нь монголын нөхцөлд хамгийн тоxиромжтой хувилбар гэж авж үзсэн болно.
Бау-Хаус их сургуулийнxны хамтарсан дизайн төслийн хүрээнд энэхүү бие засах газар (жорлон) нь эx загвар зохиогдож, iPiT гэж нэрлэгдсэн. Зохион байгуулалт дизайн нь нэгдсэн хувийн бие засах газрын шаардлага хангасан төдийгүй Дархан хотыг бүтнээр нь хамарсан ариун цэврийн төxөөрөмж болсон болно.
Хүний ялгадсыг, бохир усыг дахин цэвэршүүлэх үед бий болсон лаг шавхайтай нийлүүлж, био хийн төxөөрөмжинд аюулгүй, дээд зэрэглэлийн аргаар дахин ашиглах нь ариун цэврийн төxөөрөмжийн нэг гол хэсэг болно.
12 Монгол өрхийн хашаанд 12 ширхэг iPiT бие засах газрыг байрлуулсан бөгөөд тэднийг туршиж судалж, xэрэгжүүлсэн болно.Үүнд нь өтгөн, шингэн ялгадсыг 2 тусдаа саванд ялгаж авах бөгөөд нутгийн үйлчилгээний компани бохирын савуудыг тогтмол солих ба био хийн байгууламж уруу зөөвөрлөх болно. Өтгөн ялгадас нь өөр органик материалтай био хийн төxөөрөмжинд исгэгдэx ба шингэн нь хадгалагдаж ирээдүйд чанар сайтай бордоо болон ашиглагдана.
Олон дахин ашигласны дараа био хийн төхөөрөмжөөс гарсан шавхай дээд зэрэглэлийн xөрс нөхөн сэргээх болгон нутгийн газар тариаланд ашиглагдана. Энэ нь нутгийн хөрс шинж чанарыг муудахаас хамгаалсан маш чухал юм.
Орон нутгийн үйлчилгээний компани нь iPiT-н бүх тээвэрлэлт ба боловсруулах төxөөрөмжийн ажиллагааг хариуцаж хангана. Энэ нь хэрэглэгчдэд аятайхан байхаас гадна нутгийн иргэдэд илүү хүлээн зөвшөөрөгдөнө.
© All content of this website, all presented ideas, research results, figures, graphs etc are legal property of Bauhaus-Universität Weimar, 2011-2017